Улаанбаатар дахь Бритиш Сургууль нарлаг намрын нэгэн өглөө 2022-2023 оны хичээлийн жилийг ёслол төгөлдөр эхлүүлж байгаадаа туйлын их баяртай байна!
Энэ жил сургуулийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа нь бидний баярыг илүү онцлогтой болгосон юм. Сургуулийн нийт хамт олон шинээр элссэн болон сургуульдаа эргэн эрж буй сурагчдаа хүлээн аван баяр хөөрөөр дүүрэн мөчүүдийг өнгөрүүллээ.
Бритиш сургууль улам өргөжиж, энэ хичээлийн жилдээ 100 гаруй шинэ сурагчийг баяртайгаар хүлээн авч илүү өнөр өтгөн, сүр жавхлантайгаар эхлүүлсэн ба сургуулийн түүхийн хуудасны дараагийн 10 жилийг илүү хүчирхэг байлгахын төлөө хичээн ажиллах болно.
Комментарии