Улаанбаатар дахь Бритиш сургуулийн 7 дугаар ангийн сурагч С. Мишээл БНХАУ-н 9 хотод зохион байгуулагдсан 'Concours International de Danse Prix d'Europe' балетын тэмцээний Гуанчжоу хотноо зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ. С. Мишээл нь 5 дахь жилдээ балетын урлагаар хичээллэж байгаа манай сургуулийн авъяаслаг сурагчдын нэг юм. Тус тэмцээн нь БНХАУ болон Франц улсуудын соёл урлагын төвийн хамтарсан тэмцээн бөгөөд 2019 оноос хойш 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тэмцээн юм.
top of page
bottom of page
Comments