top of page

Амжилтын түүхүүд: Кэндогийн 19 дэх удаагийн УАШТ-д амжилттай оролцлоо.

Бритиш сургуулийн Кэндо клубийн сурагчид өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Кэндогийн 19 дэх удаагийн УАШТ”-д амжилттай оролцлоо.

  • Багийн бүрэлдэхүүнд 10Х ангийн Б.Мишээл, 7Y ангийн Б.Сүрэн, 4-р ангийн Б.Сэцэн нар багтаж, мөнгөн медалийн болзлыг Б.Сэцэн хангаж өндөр амжилт үзүүллээ.

  • Харин насанд хүрэгчдийн ангилалд клубийн багш У.Амарбаатар алтан медаль, Б.Дамдинсүрэн хүрэл медаль тус тус хүртлээ.



Бритиш сургуулийн Кэндо клуб нь 2023 оны 10-р сараас хичээллэж эхэлсэн бөгөөд ийнхүү дөрвөн сарын хугацаанд “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцон, медалийн болзол хангаж өндөр амжилт гаргасныг дуулгахад таатай байна.



Сургуулийнхаа хамт олны өмнөөс сурагчдадаа болон дасгалжуулагч багш нартаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

 
 
 

Recent Posts

See All
From BSU to UBC: Tulga Ankhbayar's Journey to Success

Бритиш сургуулийн 13-р ангийн сурагч А.Тулга, нь Дэлхийн Топ 100 их сургуулиудын жагсаалтад  41-т эрэмбэлэгддэг Бритиш Колумбиагийн их...

 
 
 

Comments


bottom of page