Дүрслэх урлаг нь хүний амьдралын салшгүй холбоотой байдаг нэг хэсэг ба бидний хэн бэ? Ирээдүйд өөрийгөө хэн болж төлөвшихийг тодорхойлоход тусалдаг. Бид бүжиг, жүжиг, хөгжим, дүрслэх урлагийг соёлын оролцоо, хувь хүний хөгжлийн үндэс гэж үздэг ба үүнтэй холбогдуулан дүрслэх урлагийн туршлага нь уран сэтгэмжийг өдөөдөг бөгөөд эргээд уран сэтгэмж нь бүтээлч байдлыг бий болгодог.
Улаанбаатар дахь Бритиш сургууль дүрслэх урлагийг эрхэмлэх нь сурагчдыг төлөвшсөн хувь хүн болгон төлөвшүүлэх чухал хэсэг гэж үздэг. Дүрслэх урлагийн хичээлийн явцад сурагчид бүтээлч сэтгэлгээний талаар ойлголттой болж түүнийгээ хөгжүүлдэг ба дэлхийн олон улс орны янз бүрийн дүрслэх урлагийн чиг хандлага, уран бүтээлч, тэдгээрийн бүтээлүүдтэй танилцаж өөрсдийнхөөрөө даган бүтээдэг. Бага ангийн сурагчдын бие дааж болон багаараа хамтарч хийсэн дөрвөн бүтээлүүдийг толилуулж байна. Өөрийнхөө бүтээлүүдийг амжилттай хийж дуусгасан бүх сурагчдадаа баяр хүргэе мөн амжилт хүсье.
Монголын одтой шөнө, 2 дугаар анги
2-р ангийн сурагчид Монголын хөдөөгийн шөнийн тэнгэрээс санаа авч, алдарт зураач Винсент Ван Гогийн "Одтой шөнө" бүтээл дээр тулгуурлаж өөрсдийнхөө төсөөллөөр Монголын одтой шөнийг бүтээжээ. Сурагчид тосон будгийг усан будагны доор тогтоож суурь болгон хэрэглэсэн онцлогтой ба Монголын уламжлалт хээ угалзаар гэрээ чимэн зураасан зургийн чадвараа ( line drawing skill) давтжээ.
Винсент ван Гог хөрөг зураг, 3 дугаар анги
Винсент ван Гог нь алдартай Голландын Пост-импрессионист уран бүтээлчдийн нэг ба түүний бүтээлийн гайхалтай өнгө, тод бийрэн будалт, контурын хэлбэрүүд нь орчин үеийн урлаг дахь экспрессионизмын урсгалд хүчтэй нөлөө үзүүлсэн гэж үздэг. Бритиш сургуулийн 3 дугаар ангийн сурагчид Винсент ван Гог болон туурвисан бүтээлүүдийг нь судалж, өөрийнхөө хөрөг зургийг дүрслэх урлагийн хичээл дээрээ зурсан байна.
Ханын зураг, 4 дүгээр анги
Хичээлийн жилийн хоёрдугаар улиралд 4 дүгээр ангийн сурагчид поп урлагийн бүтээл болон тухайн үеийн нөлөө бүхий уран бүтээлч Энди Уорхол, Рой Литченстиен, Кит Харинг нарын талаар дүрслэх урлагийн хичээл дээрээ судалжээ. Сурагчид олон янзын зургийн хэв маягийг судалсан ба сургуулийн коридорыг чимэх нэгэн зурагт хуудсыг ангиараа хамтдаа хийжээ. Энэ бүтээл нь Киет Харингын граффити урлагийн бүтээлээс санаа авч хийсэн ба энэхүү уран бүтээлч нь Нью-Йоркийн метроны буудлын хэсэг дээр хайр дурлал, хөгжилтэй байдал, аз жаргалыг хүмүүст мэдрүүлэх зорилготой зурсан байдаг. Манай сурагчид бусад ангийнхандаа үүнтэй адилхан мэдрэмжийг өгөхийн тулд тод өнгө болон тод зурааснуудыг ашиглан бүтээлээ хийж дуусгажээ.
Пикассогийн кубист хөрөг зураг, 5 дугаар анги
Пабло Руиз Пикассо бол Испанийн алдартай зураач, уран барималч, театрын дизайнер байсан ба түүний алдартай бүтээлүүдийн нэг нь Кубизм юм. Тэрээр энэ бүтээлээ хийхдээ нэг зураг дээр нийтлэг зүйлс эсвэл хүний олон янз давтагдашгүй төрх болон дотоод байдлыг дүрсэлж зурдаг байв. Дээрх бүтээл нь Бритиш сургуулийн 5 дугаар ангийн сурагчид өөрсдийнхөө төсөөлөл дээр тулгуурлан Пабло Руиз Пикассогийн бүтээлээс санаа авч зуржээ.
Comments