Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 10-р сарын 10-ний өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. 2022 оныг ДСЭМХ "Бүх нийтийн сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн тэргүүлэх чиглэл болгоё" уриа дор тэмдэглэж байгаа билээ.
Энэхүү уриагаараа тэд хүн нэг бүр өөрсдийн сэтгэцийн эрүүл мэнддээ чухалчлан анхаарч, нэн тэргүүнд тавихыг уриалж байгаа хэрэг юм. Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрөөр Бритиш сургууль та бүхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн нийтлэлийг хүргэж байна.
0-5 нас Хүүхдийн идэвхтэй өсч хөгжин, суралцдаг үе
Анхны инээмсэглэл, олон төрлийн сэтгэл хөдлөлүүдээ мэдэрч эхлэхээс гадна таны хүүхэд бага насныхаа олон чухал үе шатуудыг 0-5 насанд туулдаг. 0-5 нас нь хүүхдийн идэвхтэй өсөж хөгжин, суралцдаг үе ба хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг нь дэмжиж эхлэх хамгийн тохиромжтой үед тооцогддог.
Аз жаргалтай, эрүүл амьдралын үндэс
Хүүхэд эцэг эхээс хайр энэрэл, мэдэхгүй зүйлийг нь заагаад өгдөг байдал, аюулгүй мэдрэмж эрэлхийлэг. Энэхүү насанд та хүүхэдтэйгээ аль болох цагийг хамт өнгөрөөхийг хичээгээрэй. Халуун дотно, эелдэг зөөлөн харилцаа нь хүүхдэд аюулгүй, хайрлагдсан мэдрэмж авахад тусалдаг ба улмаар насан туршийн эрүүл сэтгэлзүйн мэндийн үндэс суурийг тавихад ихээхэн тус болно.
Нярай хүүхдүүд
Хүүхэдтэйгээ чанартай цагийг хамт өнгөрөөх нь хүүхэд, эцэг эх хоёуланд нь ашигтай. Энэ нь таны хүүхэдтэйгээ холбогдоход тусалдаг байгалийн гормон ялгаруулснаар хүүхэд эцэг эх хоёрын эрүүл мэндийг хамтад нь дэмждэг. Тэдэнтэй тоглож, тэврээрэй. Тэдэнтэй ярилц, тэдэнтэй дуул. Тэдний дуу авианд үгээр хариу өг, ингэснээр тэд хэл яриа, харилцаа холбоог ойлгож эхэлнэ.
Тэдэнтэй тоглож, тэврээрэй.
Тэдэнтэй ярилц хамт дуул.
Тэдний дуу авианд хариулан яриарай ингэснээр нярай хүүхдийн хэл яриа, харилцаа холбоог ойлгож эхэлнэ.
Бага насны хүүхдүүд
Хүүхдүүд эргэн тойрноо сонирхон илүү их хөдөлгөөнтэй болж эхлэх тусам тэдний сурах хүсэл ундарч байдаг. Энэ сониуч заныг нь урамшуулж мөн зөв хүмүүжүүлж байх хэрэгтэй болдог.
Хүүхдэдээ аль болон өдөр бүр ном уншиж өгөөрэй.
Тэдний сониуч зан, суралцах чадварыг хөгжүүлэх тоглоом хамтдаа тогло.
Хүүхдээсээ аливаа зүйлийг нэрлүүлээрэй– хүмүүсийн нэрийг асууж, эргэн тойронд байгаа энгийн эд зүйлийн нэр, өнгийг асууж байгаарай.
Гадуур гарахдаа орчныг хамтдаа судлаарай.
Сургуулийн өмнөх насны хүүхдүүд
Хүүхэд бие даасан, сониуч болох тусам гаднах ертөнцтэй танилцаж, эргэн тойроо танин мэдэхийг хүсдэг. Хүмүүстэй харилцсанаар хүүхдийн сэтгэн бодох арга барилыг хөгжүүлэн, гаднах ертөнцөө ойлгоход тусалдаг.
Хүүхдээ үеийн хүүхдүүдтэй нь тоглуулахыг хичээгээрэй.
Хүүхдээ асуудлыг шийдвэрлэх арга замаа олоход нь туслаарай.
Нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон энгийн даалгавар хүүхдээрээ хийлгээрэй.
Юу хийж болох болохгүйг нь зааж өгөн хүүхдэдээ бодит хүлээлт тавиарай. Шууд үгүй гэж хэлэхийн оронд боломжит хувилбарууд санал болгоорой.
Хүүхдээрээ юу идэх, яаж тоглох зэрэг шийдвэрийг нь гаргуулан, хүүхдэдээ ойлгомжтой хувилбаруудыг санал болгоорой,
0-5 насанд анхаарах зүйлс
Бага насны хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлүүдийг удирдахад суралцаж байдаг. Тэд өөрсдийн хэрэгцээгээ үгээр илэрхийлж чадахгүй байвал бухимдан уурлан, стрессддэг. Хүүхдүүд стресст орсон эсвэл хэт ядарсан байх үед тэднийг тайвшруулж, мэдрэмжээ удирдахад нь туслах өөрийг нь хайрлаж дэргэж нь байдаг насанд хүрсэн хүн хэрэгтэй байдаг.
0-5 насанд зайлсхийх зүйлс
Хүчирхийллийн аливаа хэлбэр. Тухайлбал, хашхирах, цохих, зодох. Хүүхэд стресстэй орчинд амьдрах нь өсөлт хөгжилтөд нь сөргөөр нөлөөлөх "хорт стресс" үүсдэг ба цаашдын амьдралд нь урт хугацааны гэмтэл үүсгэдэг.
Хүүхдийнхээ дэргэд эцэг эх, насанд хүрсэн хүмүүс байнга маргалдах. Хүрээлэн буй орчны хурцадмал байдал нь хүүхдийн стрессдүүлдэг. Тэд үл тоомсорлогдсон, ямар ч хүчгүй, цөхөрсөн мэт санагддаг.
Үл хайхралт: Хүүхдэд эрүүл өсөж хөгжихийн тулд байнгын анхаарал хайр халамж хэрэгтэй байдаг.
6-10 нас
Таны хүүхэд сургуульд орох насандаа бие бялдар, оюун ухаан, нийгмийн ур чадвар нь хурдацтай хөгждөг. Тэд өөрсдөдөө болсон явдлаа дүрсэлж, сэтгэл хөдлөлийнхөө талаах ярж сурдаг. Хүүхдүүд гэрийн орчноос илүү гадаад орчинд илүү анхаардаг ба улмаар найз нөхдийн, үе тэнгийнхнийх нь үзэл бодол нь илүү чухал болдог. Тэд гэрээс гадуур орчинд цагыг их өнгөрөөснөөр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бие дааж сурдаг.
Зарим том хүүхдүүдийн бэлгийн бойжилт нь эхлэн бие махбод сэтгэл хөдлөл нь өөрчлөгдөж эхэлдэг.
Хүүхдүүдийнхээ өдрийг сонсож байгаарай.
Сургуульд орох үе нь хүүхдүүдийг гадаад ертөнцтэй хамгийн анх нүүр тулуулдаг амьдралынх нь чухал үйл явдал юм. Энэ үед хүүхдүүдийн харилцаа холбоо тогтоох, сургуульд явж, спортоор хичээллэх, сэтгэл хөдлөлөө удирдах гэх мэт амьдралын бүхий л үйл явдалд өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх нэн чухал үе юм. Хүүдүүдэд өдрийнх нь болсон үйл явдалыг нь асууж ярилцаж байх нь энэ замд нь дэмжиж тэсвэр хатуужил, сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг бий болгодог.
Хүүхэдтэйгээ хэрхэн яриагаа эхлэх вэ?
Хүүхдээсээ тухайн өдөрт өөрт тохиолдсон явдлынх нь талаар ярилц. Хүүхэдтэйгээ сургууль, найз нөхөд, хийх дуртай дургүй, хэцүү санагддаг зүйлсийнх нь талаар ярилцаарай.
Өдөр болгон эерэг ба сөрөг сэтгэл хөдлөл бий болгож байдаг муу дүн авах, спортоор хичээллэх зэрэг үйл явдлуудыг ярилцан хүүхдийнхээ мэдрэмжийг тайлбарлуулаарай.
Хүүхэд том болоод нас сэтгэхүйн онцлогт нь тохиромжтой болсон үед нь тэдэнд бэлгийн бойжилтын үед бие бялдар, сэтгэл санааны хэвийн өөрчлөлтүүдийн талаар ярьж, ямар өөрчлөлтүүд гардаг талаар зааж өгөх нь зүйтэй.
Хүүхэддээ нээлттэй байж болох хайрааар дүүрэн орчинг бий болго.
"Хүүхдээ таны хажууд байхдаа тайван байдлыг мэдэрч, сэтгэлээ уудлах боломжыг олго"
Хүүхдэд эргэн тойрныхоо хүмүүст таалагдан хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Таньд хүлээн зөвшөөрөгдсөөр өөртөө итгэх итгэлийнх нь суурь нь бий болдог.
Та хүүхдэдээ ямар үлгэр дуурайлал үзүүлж байна вэ? Хүүхэд таны янз бүрийн нөхцөл байдалд ямар сэтгэл хөдлөл гаргаж, хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг харж суралцаж байдаг.
Хүүхдийнхээ амжилт, сайн сайхан зан чанаруудаар нь бахархан яриарай. Хүүхдүүдээ хувь хүнийх нь хувьд (“Өө, чи ухаантай!”) гэхээсээ илүү үйлдлүүдийг нь, хөдөлмөрийг нь (“чи үүнд шаргуу ажилласан бөгөөд энэ нь үнэхээр харагдаж байна!”) магтаарай.
Таны цаг бол таны хүүхдэдээ зориулж чадах хамгийн үнэ цэнэтэй бэлэг юм
"Би чамд хайртай" гэж хэлэх, хүүхдээ тэврэх нь хайраа илэрхийлэх цорын ганц арга биш юм.
Тэдний хэлэх зүйлийг чин сэтгэлээсээ сонсож, сонирхож байгаагаа харуул.
Жижиг гэлтгүй онцгой үйл ажиллагаануудыг хамтдаа зугаатай өнгөрүүлээрэй.
Оройн хоолонд юу идэх гэх мэт гэр бүлийн шийдвэрт тэднийг оролцуул.
Тэд алдаа гаргасан ч гэсэн ямар ч байсан хайртай гэдгээ тэдэнд ойлгуулаарай.
Comments