Өнгөрсөн Баасан гарагт Улаанбаатар дахь Бритиш Сургууль Боловсролын Зөвлөгөө мэдээллийн Төвийг сургууль дээрээ хүлээн авч “Дэлхийн их сургуулиуд танилцуулах өдөрлөг”-ийн 3 дахь өдрийг сургууль дээрээ зохион байгууллаа.
Улаанбаатар дахь Бритиш сургуулийн 10-13 дугаар ангийн сурагчид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон их дээд сургуулиудын төлөөлөгчидтэй уулзах боломж олдлоо.
Сурагчид Сингапур, Өмнөд Солонгос, Хятад, Хонг Конг, АНУ, Япон зэрэг олон улсын их, дээд сургуулийн төлөөлөлтэй уулзаж, асуулт асууж сургуулийнх нь талаар мэдээлэл авлаа. Үзэсгэлэнгийн дараа ахлах ангийн сурагчид Японы Нагоя хотын NUCB сургуулийн танилцуулгад мөн оролцсон юм..Манай сургуулийг шинэхэн төгссөн төгсөгч одоо Япон улсын NUCB сургуульд эхний жилдээ амжилттай суралцаж байгаа билээ.
Comments