top of page

Эрхэмсэг Хатан Хаан II Элизабет таалал төгссөнтэй холбогдуулан BSU-ээс илгээж буй харуусал.



Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн сурагчид, эцэг эхчүүд болон хамт олон танаа,

Та бүхэн энэ өглөөг Их Британи Умрад Ирландын Нэгдсэн Вант Улсын Цог Жавхлант, Эрхэмсэг Хатан Хаан II Элизабет Их Британийн цагаар өчигдөр орой таалал төгссөн талаарх гунигт мэдээгээр эхлүүлсэн байх. Хатан Хаан нь ёс суртахуун, хатан зүрх, шийдэмгий байдлын бэлэг тэмдэг байсаар ирсэн бөгөөд Улаанбаатар дахь Бритиш сургуулийн хамт олонд төдийгүй дэлхий дахинд нөхөж баршгүй их гарз, уй гашуу тохиолоо.

Өнөөдөр өглөө сургуулийн үүдэнд гүн эмгэнэл илэрхийлсэн бүх эцэг эхчүүд, хамтран ажиллагсдаасаа өөрийн зүгээс чинь сэтгэлийн талархал илэрхийлэхийн сацуу та бүхний сэтгэлийн үгсийг хүндэтгэлтэйгээр талархан хүлээн авч, Эрхэмсэг Ноён Элчин Сайдад уламжлах болно. Бид өнөөдөр сургуулийн ресейпшн хэсэгт эмгэнэлийн дэвтэр байршуулах ба та уг дэвтрээр дамжуулан өөрсдийн сэлгэлийн үгсийг илэрхийлэх боломжтой. Уг дэвтрийг Их Британийн Элчин Сайдын Яамд дамжуулан өгөх болно.

Хатан Хаан II Элизабет нь Их Британийн төдийгүй дэлхийн түүхэн дэх хамгийн чухал, өөрчлөлт шинэчлэлтүүдийн үед амьдарч, засаглаж байсан нэгэн. Тэрээр хаан ширээнд байсан түүхэн хугацаандаа өөрийн эрэмгий зан чанар, тэсвэр хатуужлыг харуулсан нь өнөөдрийн ертөнцөд цөөхөнд тооцогдох улс гүрнийг удирдах ухаан билээ. Тэрээр өөрийн амьдралаа зөвхөн эх орныхоо төлөө зориулсан юм. Хатан хаан II Элизабет Хамтын Нөхөрлөлийн тэргүүний хувиар улс орнуудыг нэгтгэж чадсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс түүнийг үгүйлэн дурсах болно. Түүний гэр бүл, болон Эрхэмсэг Хаан III Чарльз-д эмгэнэл илэрхийлэхэд та бүхнийг өргөнөөр нэгдэн, тэднийг өөрсдийн залбиралдаа багтаах болно гэдэгт итгэлтэй байна.

Тууштай амьдралын бэлгэдэл болсон энэхүү гайхамшигтай хатагтай энэ үед биднийг өөр өөрсдийн үүргийг биелүүлэн, сурагчдынхаа боловсролд бүх анхаарлаа хандуулан, хичээнгүйлэн ажиллахыг хүсэх байсан. Иймд сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ч өнөөдөр болон дараагийн өдрүүдэд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болно.

Гүн эмгэнэл илэрхийлсэн,

Жонатан Уорнер

Сургуулийн Захирал


12 views0 comments

Comments


bottom of page