Бритиш сургуулийн 12-р ангийн авьяаслаг сурагчид болох Г.Анунгоо, Б.Нандин нар Америкийн Нэгдсэн Улсын YALE-ийн их сургууль дээр 17 дахь жилдээ зохион байгуулагдсан “World Scholar’s CTournament Of Champions” олон улсын тэмцээнд оролцон, нийт 17 алтан медаль, 15 мөнгөн медалийн эзэн боллоо.
“World Scholar’s Cup Tournament Of Champions” олон улсын тэмцээнд орон орны сурагчид гурав гурваараа баг болон “мэтгэлцээн, тест сорил, асуулт хариулт, эсээ бичих” гэсэн дөрвөн төрлөөр зургаан сэдвийн хүрээнд өрсөлддөг ба бүх даалгаврыг англи хэлээр гүйцэтгэдгээрээ онцлогтой. Энэ жилийн “World Scholar’s Cup Tournament Of Champions”-д дэлхийн 80 гаруй орны 2500 гаруй оролцогч оролцсон нь тус тэмцээний түүхэнд хамгийн өргөн хүрээтэй зохион байгуулагдсан жилүүдийн нэг болжээ.
Сурагчдын багаараа болон ганцаарчилсан төрөлд гаргасан амжилтуудаас дурдвал:
Б.Нандин: Хоёрдугаар шатнаас 7 медаль, гуравдугаар шатнаас 6 медаль Г.Анунгоо: Хоёрдугаар шатнаас 10 медаль, гуравдугаар шатнаас 9 медаль тус тус хүртжээ. Нийт дүнгээрээ: :
Монгол улсаас оролцсон шилдэг баг
Төв Азиас оролцсон шилдэг таван багийн нэг
Евро-Азиас оролцсон шилдэг баг
Далайд гарцгүй орнуудаас шалгарсан 3 дахь алтан медальт баг
Шилдэг 100 алтан медаль хангасан баг
Мэтгэлцээний төрөлд багаараа алтан медаль
Scholar’s Bowl асуулт хариултын төрөлд мөнгөн медаль
Багийн эсээ бичлэгийн уралдаанд алтан медаль Gold on Team Collaborative Writing
Сургуулийнхаа хамт олны өмнөөс Г.Анунгоо, Б.Нандин нартаа, мөн гэр бүлд нь баяр хүргэж, цаашдын улам их амжилтыг хүсэн ерөөе.
Σχόλια