End of the year concert

10/12/2019

2019 оны 12-р сарын 3 

Хүндэт эцэг эх, асран хамгаалагчид аа, 

Та бүхэнд 12-р сарын 18-ны Лхагва гарагийн 2.00-3.30 

цагт Бритиш сургуулийн Спортын танхимд болох "End of Year" тоглолтын талаар мэдээлэл өгье. Энэхүү арга хэмжээ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоог дэмжиж буй бөгөөд энэхүү буяны ажилд хамтран ажиллах сурагчдын санаачилгаар хэрэгжиж байна. 

Бритиш сургуулийн зарим сурагчид урлагийн 

тоглолттой ба 12 сарын14-ний Бямба гарагийн Бритиш сургуулийн зул сарын баярын концертын бүтээлээ анх удаа тайзан дээр үзүүлнэ. Манай сурагчдаас гадна тус холбоонд харьяалагддаг хүүхдүүд ч гэсэн өөрсдийн уран бүтээлээ толилуулах болно. Тоглолтод 3-13-р ангийн сурагчид хамрагдах бөгөөд ахлах ангийн сурагчид уг арга хэмжээг зохион байгуулах ажилд тусална. Нийгэмлэгийн 150-200 орчим зочид оролцоно гэж тооцоолж байна. 

Тус арга хэмжээний цаг болон хөтөлбөрийн талаар сургуулийн мэдээллийн хэрэгслээр та бүхэнд мэдээлэх болно. Бритиш сургуулийн эцэг эхчүүд хүсвэл оролцох боломжтой ч 14-ний концертын номер давтагдахыг сануулъя. 

Жилийн төгсгөлд тоглолт зохион байгуулснаараа Бритиш сургууль нь Улаанбаатар нийгэмлэгийн 

хүрээнд орон нутгийн цаашдын буяны ажилд хувь нэмрээ оруулах боломжтой болно. Энэ нь Бритиш сургууль 21-р зуунд идэвхтэй, олон улсын сэтгэлгээтэй сурагчдыг хэрхэн төлөвшүүлж буйг харуулж, биднийг нэг гэр бүл болгон нэгтгэж 

байгаа арга хэмжээ юм. 

Ойлгон, хүлээн авч байгаа танд баярлалаа. 

Сайн сайхныг хүсье, 

Марк Рийд Ахлах ангийн хичээлийн эрхлэгч