Коронавирус гэж юу вэ?

23/01/2020

Хятадад тархаад байгаа коронавирусийн халдварын тухай та юу мэдэх хэрэгтэй вэ?

Өнгөрсөн оны 12-р сард Хятадын Ухань хотод  SARS вирусын үеэл болох шинэ коронавирусийн дэгдэлт гарснаас хойш  зуугаад хүн халдвар аваад байна. Вирусыг анх дахин кодлосон эрдэмтэн Лео Пуун  амьтнаас эхэлж хүмүүст тархана гэж үзэж байна.

"Уушгины хатгалгаа үүсгэдэг, антибиотик эмчилгээнд  үр дүнгүй байгаа нь тийм ч гайхмаар зүйл биш бөгөөд гэхдээ  нийт SARS-ын халдвар хүмүүсийн 10%- нь нас барж байна" гэж Хонконгийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн вирус судлаач Пун мэдэгдэж  байна. Ухань коронавирусын хувььд яагаад үхэлд хүргэх аюултай болох нь одоогоор тодорхойгүй байна.

 Хятадад гарсан  шинэ коронавирус нь хүнээс хүнд  тархаж болохыг баталж байна.

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнууд түүнд хэрхэн бэлтгэх, үүнд өвчтнүүдийг хэрхэн хянах, өвчтөнийг хэрхэн эмчлэх талаар удирдамжийг санал болгов.

Коронавирусын талаар мэдэх ёстой долоон зүйлийг энд оруулав.

  1. Коронавирус гэж юу вэ

Коронавирус бол амьтдын дунд түгээмэл тохиолддог бүлэг вирусуудын  том омог юм. Заримдаа эдгээрийг эрдэмтэд зоонотик гэж нэрлэдэг бөгөөд энэ нь амьтнаас хүнд дамждаг гэсэн үг юм гэж АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна..

  2.  Коронавирусын шинж тэмдэг

 Вирус нь  ихэвчлэн амьсгалын дээд замыг   хөнгөвтөр ба дунд зэргийн ханиадтай  адилаар өвчлүүлнэ. Коронавирусын халдварын шинж тэмдэг нь нус гоожих, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдгүүд хэдэн өдрөөр үргэлжлэн илэрнэ.

Дархлаа суларсан хүмүүс  ба өндөр настан, бага насны хүүхдэд  вирус нь уушгины хатгалгаа, бронхит гэх мэт амьсгалын бүх  замыг илүү ноцтой өвчлүүлнэ. 

Хүний үхэлд хүргэх аюултай гэж нэрлэгддэг цөөн тооны коронавирус байдаг. 2012 онд  илэрсэн MERS вирус гэгддэг Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж нь Ойрхи Дорнодод  анх бүртгэгдсэн бөгөөд амьсгалын замын өвчлөл үүсгэхийн хамт шинж тэмдгүүд илүү хүнд байсан байна. CDC \өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв\-ийн мэдээлснээр MERS-ийн халдвар авсан 10 өвчтөн тутмын 3-4 нь нас барсан байна.

 SARS гэгддэг амьсгалын замын цочмог  хам шинж нь бусад коронавирусын адил хүнд хэлбэрийн шинж тэмдэг үүсгэдэг. Эхлээд Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужид илэрсэн бөгөөд  ДЭМБ-аас мэдээлснээр амьсгалын замын шинжүүд илрэх боловч суулгалт, ядрах, амьсгал давчдах, амьсгалахад төвөгтэй болох, бөөрний дутагдалд орох зэрэг  шинжүүд бас илэрч байжээ. Өвчтөний наснаас хамаарч SARS-тай нас баралтын тохиолдол 0-50% -д хэлбэлзэж, өндөр настай хүмүүс хамгийн их өртөж байжээ.

       3. Энэ нь хэрхэн тархдаг вэ?

Вирусууд нь хүн амьтадтай харьцсанаас эхлэн халдварлана. Эрдэмтэд MERS -ийн халдвар тэмээнээс  эхэлсэн гэж үзэж байна хэмээн ДЭМБ-аас мэдээлжээ. Вирусыг хүнээс хүн рүү дамжуулах үед ихэнхдээ хэн нэгэн халдвар авсан хүний ​​ биеэс ялгарч буй шүлс, шээс, хөлс, нулимс, өтгөнөөс халдана.

Вирусийн хоруу чанараас  хамааран ханиалгах, найтаах, гар барих нь өвчинд өртөх магадлалыг ихэсгэнэ. Вирус нь халдвар авсан хүний бие, ам, хамар, нүд рүү нь хүрэхэд  халдварлах боломжтой. Өвчтөнийг асран хамгаалагчид заримдаа өвчтөний хог хаягдлыг хаях, зайлуулах үед халдварлах боломжтой гэж CDC \өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв\- өөс мэдээлж байна.

             4. Коронавирусын эмчилгээ

 Тодорхой эмчилгээ байхгүй. Ихэнх тохиолдолд шинж тэмдгүүд өөрөө  аяандаа арилах болно. Эмч нар өвдөлт, халуурахын эсрэг эм зааж өгснөөр шинж тэмдгийг арилгах боломжтой.   CDC \өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв\- өөс нь өрөөг чийгшүүлэх эсвэл халуун шүршүүрт орох нь  хоолой өвдөх, ханиалгахад тусална гэжээ. Их хэмжээний шингэн ууж, амрах, аль болох сайн унтах хэрэгтэй. Хэрэв шинж тэмдгүүд нь ердийн ханиаднаас илүү хүндэрвэл   эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөж байна.

                5. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Энэ омогийн вирусаас хамгаалах вакцин одоогоор байхгүй байна. MERS вакциныг туршиж үзэх ажил үргэлжилж байна. Та өвчтэй хүмүүсээс зайлсхийх замаар халдвар авах эрсдлийг бууруулж болно.  Нүд, хамар, амандаа хүрээд байх хэрэггүй. Гараа савантай усаар дор хаяж 20 секунтын турш гоожуурын усны доор угаана. Хэрэв та өвчилсөн бол гэртээ үлдэж, олон хүнтэй газраас зайлсхийх хэрэгтэй.  Ханиалгах эсвэл найтаах үед ам, хамараа таглаж, маск зүүх ба гар хүрэх зүйлс болон гадаргууг ариутгаж цэвэрлэх хэрэгтэй.

             6. Коронавирус ба жирэмслэлт

Жирэмсэн эмэгтэйчүүдэд MERS ба SARS коронавирусууд илүү ноцтой хүндээр  өвчлүүлж болзошгүй. 2014 оны судалгаагаар MERS вирусын халдвар авсан эмэгтэйн төрөлтийг сэдээж хугцаанаас өмнө хүүхдээ төрүүлсэн тохиолдол гарч байсан байна..

SARS-тай холбоотой өвчин нь аяндаа үр зулбалт, эхийн нас баралт, эхийг хүндээр  өвчлүүлэх тохиолдол гарч болохыг 2004 онд хийсэн судалгаагаар тогтоожээ.

          7. Коронавирус ба муур, нохой, бусад амьтад

Гэрийн тэжээвэр амьтад  коронавирусаар халдварлах    тул халдвар нь хүндрэх боломжтой. . Заримдаа энэ вирусийн халдвар нь тэднийг  үхлийн аюултай өвчинд ч хүргэж болно. 2011 оны судалгаагаар нэг нь муур хуурамч короновирусын гаралтай халдварт перитонитоор ( хэвлийн гялтангийн үрэвсэл)  өвчилж байсан (пантропийн кануны коронавирус гэж нэрлэнэ) ба энэ нь муур, нохойнд халдварлаж өвчлүүлж болохыг тогтоосон байна.

Муур нь SARS-ийн халдвар авах  боловч халдвар авсан муурнуудад ямарч  шинж тэмдэг илрээгүй гэж судалгаагаар мэдээлжээ. Энэ  коронавирус нь ихэвчлэн хөнгөн өвчлүүлэх ба бага зэрэг суулгалт үүсэх шинж  илэрнэ. Харин энэ хуурамч халдварын перитонит нь мууранд ханиадны шинж тэмдэг үүсгэх байдлаар илрэх ба мууранд илүү ноцтой өвчлөл, эрхтэний дутагдалд хүргэх боловч энэ нь халдвартай биш бөгөөд амьтнаас хүн эсвэл хүнээс хүн рүү тархдаггүй байна.

 Муур, нохойнд нөлөөлж болох пантропийн кануны коронавирус нь нохойд хортой нөлөө үзүүлдэг болохыг судалгаа харуулж байна.

Эдгээр нохой, муурны вирус нь хүмүүст халдварладаггүй.

CNN-ийн Кристи Лу Стоу-ийн мэдээлэлээс авав. \2020 оны 1 сарын 21- ний мэдээ\