Зуны сургалт 2019

04/09/2019

Жил бүр УБ Бритиш сургуулийн зүгээс сурагчдадаа зориулан зохион байгуулдаг зуны сургалтын хүрээнд түүхэн, үзэсгэлэнт Их Британи улсыг зорилоо. "Оксфорд" олон улсын өсвөрийн зуны сургалтын хүрээнд  манай сурагчид Их Британийн шилдэг их сургууль болох "Royal Holloway" дахь завгүй амьдралын хэв маягийн тольдсон юм. Уг зуны сургалтын хөтөлбөрийн хүрээнд сурагчид Англи хэлний сургалтад хамрагдан чөлөөт цагаараа гайхамшигт Лондон , Брайтон болон Оксфорд хотуудын түүхэн дурсгалт газруудаар аяллаа. Нар жаргах үеийн Темза мөрөн дээрх диско, завин болон явган аялал гэх мэт хөгжилтэй, сонирхолтой олон төрлийн үйл ажиллагаанууд манай сурагчдыг Британийн соёлтой танилцуулсан юм. Бритиш сургуулийн залуу аялагчдын хувьд Их Британид өнгөрүүлсэн хоногууд үр өгөөжтэй болон хэзээ ч мартагдахгүй дурсамжаар дүүрэн өрнөлөө.