"Готиа цом"-д амжилттай оролцлоо

21/08/2019



УБ дахь Бритиш сургуулийн хөл бөмбөгийн баг БНХАУ-д зохион байгуулагдсан "Готийн цом"-д гурав дахь жилдээ амжилттай оролцлоо. 2019 оны арга хэмжээний нээлт Циндао Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Цэнгэлдэх Хүрээлэнд болж, 7000 гаруй хөлбөмбөгчин, олон зуун жүжигчид нэгдэн үзүүлбэр үзүүлэв.

Жил бүр үзүүлэлтээ улам сайжруулж, тэмцээний амжилтаа ахиулах боломж олгосон, манай хөл бөмбөгийн багийг бүхий л талаар дэмжсэн хүн бүрт талархал илэрхийлэхэд таатай байна. Энэ жил тус тэмцээнд Б. Оргилсайхан дасгалжуулагчийн удирдлага доор 15 сурагч оролцсон бөгөөд, чадварлаг дасгалжуулагч болон биднийг дэмжсэн эцэг эхчүүддээ дахин талархал илэрхийлж байна. Энэхүү хүнд хэцүү тэмцээний шөвгийн наймд шалгарсан сурагчдадаа мөн баяр хүргэе. Авхаалж самбаа, ур чадвар сорьсон ширүүн тоглолтуудын дараа шөвгийн наймд шалгарч, шүгэл дуугарахад 1 - 0 онооны харьцаатай тоглолтыг дуусгасан. Тэмцээнд оролцогсдын бие бялдар болон ур чадварын шалгуур маш өндөр байсан бөгөөд тэмцээний эцсийн шатанд шалгарсан тэдний чухал амжилтыг тунхаглаж байгаадаа туйлын баяртай байна. Баяр хүргэе.